Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Дэрчингийн-Орой” гэдэг газар өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний 17:30 цагт малчин айлын гэрт аянга буусан тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Сагил сумын харъяат малчин Ө-ийн гэр дээр аянга буусны улмаас малчин, 53 настай А гэх эмэгтэй, 37 настай А гэх эрэгтэй нар бага зэрэг түлэгдсэн байна. Одоогийн байдлаар тэдэнд тус сумын Эрүүл мэндийн төв эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу