Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж, уруйн үер буужээ.

Үерийн усанд 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ урсаж, нас барсан байна. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 20:50 цагт Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Алба хаагчдыг дуудлагын дагуу очиход иргэн Б /32 настай, эмэгтэй/, Б/2 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ урссан байсан аж.

Иймд Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж, иргэн Б (32 настай, эмэгтэй)-ийн цогцсыг 20:30 цагт (гэрээс нь урд зүгт 300 метрээс) олсон. Б (2 настай, эрэгтэй)-ыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

Эрлийн багийнхан наймдугаар сарын 2-ны өдрийн 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.  

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу