Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг баруун таван аймгийн эрчим хүчний салбарт ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбайн ажилтай танилцжээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн тухайд техникийн зориулалттай 7 км авто замын бүтээн байгуулалт хийгдэхээс 2 км замын ажил хийгдэж, газар шорооны ажил үргэлжилж байгаа аж. Мөн төслийн бүтээн байгуулалтад оролцох ажилчдын түр байрны барилга угсралтын ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, зарим шаардлагатай арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д Мянгадын 10 МВт-ын нарны станц ашиглалтад орсонтой холбогдуулан импортын эрчим хүчний хэмжээ буурсан боловч цахилгаан эрчим хүчний хэрэглээний эрчимтэй өсөлт болон хагас жилийн байдлаар цахилгаан эрчим хүчний үнэ тариф нь өртгөөсөө 147.7 төг/кВт.ц-аар доогуур байгаатай холбогдуулан ОХУ-аас импортоор авч буй валютын ханшны алдагдал нэмэгдэж, 5.1 тэрбум төгрөгийн импортийн эрчим хүчний өглөгтэй, 1.9 тэрбум төгрөгийн татварын өглөгтэй ажиллаж, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа талаар дурджээ.
Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай байгаа ба төлөвлөсөн хөрөнгө оруулалт, их засвар, ТЗБАХ-г хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа талаар ажлын хэсэгт танилцууллаа.
А.Сайхан

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу