Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулсан билээ.
Энэ хүрээнд иргэн эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг эмнэлэгт хэвтэхгүйгээр амбулаториор авах боломж бүрдсэн байна.
Тодруулбал, манай улсын эмнэлэгт хэвтэлтийн түвшин дэлхийн дунджаас 4 дахин их, Эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудаас 2 дахин их байна. Иргэдийн дунд эмнэлэгт сувилгаа хэлбэрээр хэвтэн эмчлүүлэх сонирхол маш их, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт хангалтгүй байгаа тул бодлогоор амбулаторийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэн заавал эмнэлэгт хэвтэх бус өдрийн эмчилгээний түүх нээлгэж эмчилгээ хийлгэх, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэх, амбулаториор мэс ажилбар хийлгэх зэрэг тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу