Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хотод энэ сарын 4-5-нд шилжих шөнө, 5, 6-ны өдрүүдэд бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Хүчтэй усархаг аадар борооны улмаас уулын уруйн үер бууж авто замын зорчих хэсэг, зам гүүр эвдрэх, айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламж үерт өртөх, автомашинтай иргэд үерийн усанд урсаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Өчигдөр (2023.08.02) орсон аадар борооны улмаас Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүр “Боса” сүлжээ дэлгүүр орчмын авто зам усанд автаж, хоёр автомашин үерт урсжээ. Улмаар мэргэжлийн байгууллагууд шуурхай хариу арга хэмжээ авч ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу