Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.

Тэгвэл М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх “Арслан цолны мялаалга наадам”-ыг наймдугаар сарын 11-нд Архангай аймгийн Цэнхэр суманд зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр их нас, дааганы уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болох аж. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу хийхээр төлөвлөсөн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу