Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилэх юм. Цэцэрлэгийн бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд “E-MONGOLIA” системээр дамжуулан бүртгэлээ хийлгэжээ.

Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин суудаг бөгөөд 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулаад байгаа юм.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Өнгөрсөн жил таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
  • Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстой.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу