“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнгээ танилцуулав.

Хар морь талбайд дөт гүний өрөмдлөг болон геофизикийн хайгуулын хөтөлбөрийг гүйцэтгэж, хөтөлбөрийн хүрээнд нийт 1040 тууш метрийн 18 хайгуулын цооног өрөмджээ. Мөн тус талбайн цөмд 9 км2 талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгаа хийж гүйцэтгэсэн байна.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн мэдээлснээр, “Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбай тодорхойлсон нь 20 км2-ыг хамарсан Хар морь талбай бөгөөд өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харуулжээ.

“Эрдэнэ Ресурс”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “2021 онд нээн илрүүлснээс хойш “Эрдэнэ Ресурс” Хар Морин Дэл талбайд 1.5 км хүдэржсэн тренд тодорхойлсон. Үүнд маш өндөр агуулга бүхий Өмнөд Хар Морин Дэл орд багтаж байна. Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбай тодорхойлсон, 20 км²-ыг хамарсан Хар Морь талбай өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харуулж байна.

Баянхөндий алтны ил уурхайгаас хойд зүгт 2 км-т оршдог Хар морин дэл талбайн хүдрийг шинэчилсэн ТЭЗҮ-ийн тооцоололд нэгтгэн, ирэх долоо хоногуудад танилцуулахаар төлөвлөжэээ. Хар морь талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий алтны төслийн эдийн засгийн өгөөжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх боломжтой” гэж хэлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу