Жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин жүжигчин, СТА Х.Баярмаа  АНУ-ын “In the Wee hours Production”-ы “The Snow is Always Whiter” буюу “Цас үргэлж цагаанаараа” нэртэй кинонд гол дүр бүтээж явна. The Snow Is Always Whiter

Тэрбээр өөрийн цахим хуудастаа энэ тухай бичсэн бөгөөд ирэх гуравдугаар сард тус киноны зураг авалт дуусах аж.

Дашрамд дурдахад, “In the Wee hours Production” олон улсын Commercial зураг авалтын уралдаанаас хоёр ч удаа гран при шагнал хүртэж байсан. Өнгөрсөн сард уг киноны хамгийн анхны танилцуулгыг гаргасан бөгөөд удахгүй бүрэн хэмжээний трейллэр нь цацагдах юм байна.

“The Snow is Always Whiter” кино Netflix-д Pitch хийгдэж байгаагаараа онцлог. Ийнхүү авьяаслаг жүжигчин маань Netflix-ын дэлгэцнээ өөрийн залуу насаа мөнхөлж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу