Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн билээ. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Гурав хоногийн хугацаанд 50137 хүүхэд “E-Mongolia” системээр дамжуулан бүртгэлээ хийлгэсэн байна.

Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142798 хүүхэд оршин сууж буй бөгөөд нийт хүүхдийн 30 гаруй хувь гурав хоногт бүртгэлээ баталгаажуулжээ.

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголт хийх,
  • Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстой.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу