Ойрын өдрүүдэд БНСУ-д хүйтэн мэсээр хүний аминд хүрэх хэргүүд эрс нэмэгдэж байгаа ажээ. Өчигдөр буюу 2023.08.03-ны өдөр Сохён метроны буудалд болсон хэргээс үүдэн 14 хүн бэртэж, 5 орчим хүн авто осолд өртөж, 9 хүн хүйтэн мэсний шарх авсан тухай БНСУ-ын хэвлэлүүдэд мэдээлжээ. Өнгөрсөн сард Шиллим метроны буудал дээр гэмгүй хүмүүсийг хутгалж гэмтээсэн хэрэг гарснаас хойш долдугаар сарын 24-ний өдөр “Шиллим ёг дээр 20 эмэгтэйг хутгалж алах болно” хэмээн худалдаж авсан хутганыхаа зургийг хамт цахим хуудаснаа оруулсан 20 орчим насны залуу баригдсан бол 25-ны өдөр мөн Шиллим ёг дээр нэг эмэгтэйг хүчирхийлж, хөнөөх болно хэмээн заналхийлсэн 30 орчим насны залууд хэрэг үүсгэн шалгаж буй ажээ. 

Мөн энэ сарын 3-ны өдөр 서현역 Сохён ёгийн гадаа Их дэргүүрт хүйтэн мэсээр хүний биед халдаж гэмтээсэн, машинаар мөргөсөн хэрэг гарсан бол дахин 4-ний өдөр буюу өнөөдөр оройн 6 цагаас 10 цаг хүртэл 오리역 ури метроны зогсоолын ойролцоо хутгаар хүний аминд хүрнэ хэмээх айлган сүрдүүлэх мессэж теллеграммд тархаад байгаа ажээ.
Одоогоор тус улсад ажиллаж байгаа, Монгол Улсын иргэн халдлагад өртсөн гэх мэдээлэл байхгүй байна. Гэсэн хэдий ч Солонгост оршин сууж буй монголчууддаа анхаарал болгоомжтой байж, сонор сэрэмжээ алдалгүй, ойр орчмоо анхааралтай ажиглаж явахыг зөвлөж байна.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу