Санкт-Петербургийн хөлбөмбөгийн “Зенит” клуб болон ОХУ-ын шигшээ багийн хамгаалагч Вячеслав Караваевыг ОХУ-ын паспорттай тул Стамбулаас Прага руу нисэх онгоцонд суулгаагүй байна.

Хөлбөмбөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Тэд Оросын паспорттай бол Чех улсад нэвтрүүлэхгүй” гэж хэлсэн. Би Вена руу зорчих тасалбар авсан” гэж ярьжээ.

Караваевын хэлснээр, тэднийг Австри улсад Мартин Жиранек тоссон бөгөөд тэд Прага руу автомашинаар дахин гурван цаг явсан байна.

Польшийн “LOT Airlines” агаарын тээврийн компани өмнө нь буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросын теннисчин Виталия Дьяченког нислэгээс хассан талаар “АIF” мэдээлжээ.

Польшийн тус агаарын тээврийн компани тамирчинд тэмцээн болох газар руу нисэхийг зөвшөөрөөгүй тул Корсикийн тэмцээнд оролцож чадаагүй аж.

Теннисчин Виталия Дьяченко олон нийтийн сүлжээнд “Би Оросын паспорттай учраас “LOT Airlines” компани Каир-Варшав-Ницца чиглэлийн онгоцоор зорчих зөвшөөрөл олгоогүй. Тиймээс Корсика дахь тэмцээнд оролцож чадсангүй” гэж бичиж байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу