Кёкүшюзан Д.Батбаяр нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.02.08/ 11.00 цагт товлосон. Гэвч уг хэрэгт хяналт тавьсан, улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцох байсан прокурор М.Очбадрах эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болжээ.
Шүүх хуралдаанд томилолтоор оролцохоор томилогдсон прокурор Ж.Баянжаргал нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна.
Ингэснээр шүүх хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн байна. Урьд нь хоёр удаа шүүх хурал хойшлоход прокурорууд нь шүүх хуралдаан давхардсан, ажлын хэсэгт ажиллаж байгаа гэх шалтгаанаар хойшлуулж байжээ.  Кёкүшюзан Д.Батбаяр сүүлд хэвлэлээр ярихдаа “Би өөрийгөө улны гэх ангилалд орсон гэж боддог” гэж хэлсэн юм.