Сонгинохайрхан дүргийн Иргэний хэргйин анхан шатны шүүх “Арцат вилла” ХХКийн” хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, шүүгчийн 2023 оны долдугаар сарын 28-ны өдрийн 184/Ш32023/12822 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон байна.
Иймд “Арцат вилла” ХХК-иас авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Дампуурлын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-д зааснаар энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ ирүүлэх шаардлагатай юм байна. 
Нэхэмжлэлд “Арцат вилла” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргах болон нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж ирүүлэхийг сануулав.
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу