Орон нутгийн замд зорчих иргэдийн хөдөлгөөн их байгаатай холбогдуулан “Нэг зам Нэг соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас жолооч нарт үйлчилгээ үзүүлжээ.

Цагдаа нар Баянгол сумын байнгын постод байрлан төв замаар зорчиж буй жолооч нарын даралт болон зүрхний хэмнэлийг үзэж, халуун цай, кофе бяцхан зорчигч нарт хүйтэн жүүс өгч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон дугуйны хийг шалган ажиллаж байна.

Мөн дараах зөвлөмжийг жолооч нарт хүргэж байна.

  • Хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх,
  • Хурдаа тохируулах,
  • Жолооч болон зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэх,
  • Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах,
  • Шөнийн цагаар гэрлээ шилжүүлэх,
  • Баталгаагүй замаар зорчихгүй байх,
  • Гол, үер усны аюулаас болгоомжилж баталгаагүй гүүр, гармаар нэвтрэхгүй байхыг зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу