Булган, Орхон, Хөвсгөл аймгийн малчин залуус Булган аймгийн Хангал суманд Барга үүлдрийн махны чиглэлийн илүү нугаламт хонь өсгөн үржүүлж буй Х.Эрдэнэбулганыд зочилж, малыг богино хугацаанд хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар туршлага судалжээ.
Х.Эрдэнэбулган одоогоос 4 жилийн өмнө суурин амьдралын хэв маягаас нүүдэлчин ахуй соёл руу шилжих шийдвэр гаргаж, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 300 толгой хээлтэгч хонь авчирч аж ахуйгаа эхлүүлж байсан юм. Тэрбээр цэвэр үржлийн цөм сүрэг бий болгох зорилготой ажиллаж байна.
Таван хошуу малын дундаас эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай нь хонь гэдгийг онцлоод бэлчээр усыг хайрлан хамгаалж, малаа бэлчээх, малыг аль болох богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал болохыг залууст зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу