Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Партизаны талбайд нэгэн эрэгтэй ил задгай бие зассан талаар мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдсэн. Энэ мэдээллийн мөрөөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага ажиллаж, тухайн иргэнийг олж тогтоон арга хэмжээ авчээ.

Ил задгай бие зассан иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тусгасан байдаг.

1 сэтгэгдэл

  1. Буруу юу гэвэл тухайн этгээдийн буруу учир арга хэмжээ авах нь зөв Зөрчлийн хуулийн үг хэллэг найруулга нь тун болхи Чи үгээ шууд хэл Надтай суух уу үгүй юу гэдэг шиг л

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу