Леброн Жеймс Карийм Абдул Жаббарын NBA-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр оноо авсан буюу 38387 онооны рекордыг эвдэв. Тэрбээр өнөөдөр болсон “Los Angeles Lakers”,  “Oklahoma City Thunder” багийн эсрэг тоглож буй тоглолтод  36 оноо авахад  дээрх дээд амжилтыг эвдэх байв.

Тэгвэл Леброн Жеймс энэ тоглолтод 36 оноо авч NBA-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр оноо авсан Карийм Абдул Жаббарын амжилтыг шинэчиллээ.