“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадам өчигдөр /2023.08.05/ Хүй долоо худагт эхэлсэн билээ. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өчигдөр 19:30 цагаас Улаанбаатар хотод усархаг аадар бороо орж, үер буусан. Улмаар Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэр хүнд нөхцөл байдалтай байна. Гэвч  Даншиг наадмыг үзэхээр гадаадаас олон хүн ирсэн учир наадмыг цуцлахгүй байхаар шийдвэрлэжээ.

Өнөөдөр Үндэсний бөхийн барилдааны 3-ын даваа эхэлнэ. Мөн үндэсний сур харваа, морьт харваа зэрэг тэмцээнүүд үргэлжилнэ.

Наадмын өнөөдрийн хөтөлбөртэй танилцана уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу