Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерт нэрвэгдсэн айл өрхүүдийг шалгах, хэв журам сахиулах, хөдөлгөөний аюулгүй байдал, үерийн усанд урссан тээврийн хэрэгслийг татан гаргах, автозамыг чөлөөлөх, автозам замын байгууламжийг хүчитгэх, үерийн улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхүүдийн хашаанд үүссэн лаг шаврыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үерт өртөж, орон гэргүй болсон 100 иргэнийг түр орон байраар ханган ажиллаж байгаа ажээ. 

Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон айл өрх усанд автаж орон гэргүй болж, цөөнгүй иргэн өмч хөрөнгөөрөө хохироод байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1 дүгээр гудамжинд байрлах монгол гэрт иргэн М (61 настай, эмэгтэй), иргэн О (32 настай, эмэгтэй) нар цахилгаанд цохиулан нас барсан. Тэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын оршин суугчид байсан бөгөөд Улаанбаатар хотод түр хугацаанд ирээд байжээ.

Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эхийн “Элбэг” маркетын гадна эхнэр, нөхөр хоёр автомашинтайгаа үерт автаж, жалга руу урсан осолдсон бөгөөд 10 сартай хүүхэд олдохгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагаа явуулж 10 сартай хүүхдийн цогцсыг олсон.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн дугаар тоотод оршин суугч иргэн Э-ийн эзэмшлийн сууцанд хэн болох нь тодорхойгүй, 20-25 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон.

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эдгээр иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлээд буй юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртсөн иргэдэд туслахаар хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Yanaa xoorxii.Bux l xorongoo usand aldlaa shdee. Ami uregdsen uregdeegui edgeer xumuust ylgaad bailgui 1 oroo ch bolson bair ogox xeregtei shdee .Toriin tusheed min. Bugd l aimaar ym uzlee.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу