Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас орсон усархаг аадар бороо орсон.

Улмаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан нөхцөл байдал үүссэн билээ.

Гамшигт өртсөн эдгээр айл өрхөд туслахаар Гаалийн ерөнхий газрын алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.

Энэ талаар Гаалийн ерөнхий газраас “Нийслэл хотод орсон аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн айл өрхүүд үерийн усанд автаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал боллоо. Тэдний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Үүсэн нөхцөл байдлаас үүдэн Гаалийн ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагчид үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах хандивын аяныг дэмжиж нэг өдрийн цалингаа хандивлаж Улсын Онцгой комисст хүргүүлэхээр боллоо” гэсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу