Өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд орсон аадар борооны улмаас Дарь-Эхийн гудамж болон Монелийн авто зам үерт автаж, замын хөдөлгөөнийг хязгаарласан. Тодруулбал, өчигдөр орой нийтийн тээврийн гурван автобус замын нөхцөл байдлаас хамаарч зорчих боломжгүй болж зогсон, зорчигчдыг аюулгүй буулгасан билээ.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эх болон Монелийн замаар нийтийн тээврийн Ч:25, Ч:26, Ч:10, Ч:29, Ч:19а, Ч:19б гэсэн зургаан чиглэлд 37 тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Эдгээр чиглэлийн замналд шуурхай зохицуулалт хийж, өөрчлөлт оруулан, үйлчилгээ үзүүлж байна.

Дээрх авто замуудын хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулалтаар буюу Сансарын тойргоор богино эргүүлэх, Чингэлтэйн өргөн чөлөө, Цагдаагийн гудамжаар үйлчилж байгаа юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу