“Монголчуудын өв соёлын Даншиг наадам – Хүрээ цам” наадам Хүй долоон худагт хоёр дахь өдрөө /2023.08.06/ үргэлжилж байна. 

Даншиг наадмын үндэсний 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, Улсын харцага Б.Зоригтбаатар Төв аймгийн Сүмбэр сумын харъяат, Улсын начин Г.Ганжадаар найм давж, түрүүллээ.

 

Тэрбээр “Даншиг”-ийн арслан цолны, Улсын начин Г.Ганжад заан цолны болзол тус тус хангаж байна. 

Шөвгийн дөрөвт Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын харцага С.Сүхбат, Улсын начин Г.Ганжад нар шалгарч үлдсэн.

Улмаар Улсын начин Г.Ганжад Улсын харцага С.Сүхбатыг өвдөг шороодуулсан. Улсын харцага Б.Зоригтбаатар Улсын заан Б.Бат-Өлзийгөөр долоо давж, үзүүр түрүүнд шалгарсан юм. 

Сануулахад, үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 30 сая төгрөг болон ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээлээр шагнах бол өвөр монгол, буриад бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 25 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээлээр байлсан билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу