ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Гуо Ежоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Хятадын Коммунист намын Төв хорооны дэд сайд сүүлийн саруудад Монгол улсад үүссэн үерийн гамшгийг даван туулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, шаардлагатай айл өрхүүдэд тусламж үзүүлэхэд зориулж 300000 юань хандивлахаар болсноо хэлсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу