Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт буюу энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх болон визний хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэх аж. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүгийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцсон билээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд БНСУ-ын бодлоготой уялдуулан дагуул хот байгуулах туршлага, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.