Москвагийн амьтны хүрээлэнгийн Самсон нэртэй анааш 30 нас хүрсэн талаар тус амьтны хүрээлэнгийн хэвлэлийн алба Telegram сувгаараа дамжуулан мэдээлжээ. Тус мэдээлэлд “Анаашны хувьд 30 нас гэдэг маш өндөр нас юм. Одоо түүнд амар амгалан, тайван байдал, хүндэтгэл л хамгийн чухал” гэж бичсэн аж.

Самсон анааш Москвад тугал байхдаа ирсэн бөгөөд түүнээс хойш олон мянган зочны сонирхлыг татаж, нүдийг нь хужирласаар ирсэн талаар хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Амьтны хүрээлэнгийнхний хэлснээр, Самсон зочидтой үргэлж нөхөрсөг байдаг бөгөөд түүнтэй инээмсэглэн харилцаж, гараа даллан мэндчилэхэд ихэд баяртай байдаг аж. Хэдийгээр амьтны хүрээлэнгийнхэн москвачуудыг Самсон анаашийг ирж сонирхохыг урьдаг ч тэд Африк тивийн амьтан Москвад тэжээх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлдэг байна.

Сонирхуулахад, анааш нь салаа туурайтай хөхтөн, хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм.

Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээх ба ихэвчлэн нэг тугал төрүүлдэг. Ховор тохиолдолд ихэрлэдэг байна. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8 м өндөр, 50 кг жинтэй байдаг бол хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхидаг аж.

Дөрвөн нас хүрээд нас бие гүйцэж, 25 хүртэл насалдаг. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий аж.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу