Үерийн гамшигт амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулах талаар Хотын дарга мэдэгдсэн билээ. Энэ дагуу иргэдэд гэр олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх ажил эхэлжээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гэр, байшин авах хүсэлт иргэдээс олон ирж буй аж. 

Энэ талаар НОК-ын орлогч дарга А.Дашням “Үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгаа гарсан. Иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх ажил өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Орон гэргүй болсон болон үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж  байна. 

Иргэдээс гэр, орон сууцны тусламж хүссэн хүсэлт олон ирж байгаа. Зарим иргэн орон гэргүй болоогүй хэрнэ гэр авах хүсэлт өгч байна. Үүнийг бид нягталж, орон гэргүй болсныг нь олон шалгуураар тодорхойлж байна. Үнэхээр гэр нь үерт урссан айлууд байна. Гэр нь урсаагүй хэрнээ дахин ашиглах боломжгүй болсон айлууд байна” гэж хэллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу