Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Оросын зах зээл дээр Европын компаниудын алдагдал дор хаяж 100 тэрбум евро хүрсэн талаарх шинжилгээний дүн мэдээллээс “Financial Times” сонин иш татан мэдээлжээ.

Уг нийтлэлд дурдсанаар, Европын 176 орчим компани Оросын зах зээлээс татгалзсаны улмаас хөрөнгийн үнэ цэн нь буурч, валют солилцохтой холбоотой зардал өссөн зэргээр их хэмжээний алдагдал хүлээсэн байна.

Мөн Орос-Украины мөргөлдөөн, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдтэй холбогдуулан эрчим хүч болон бусад бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барьж дийлээгүй гэж тэмдэглэжээ.

Орос улс “Барууны орнуудын хэдэн жилийн өмнөөс ОХУ-д үзүүлж эхэлсэн, одоо ч нэмэгдсээр байгаа хориг арга хэмжээний дарамтыг даван туулах болно” гэж удаа дараа мэдэгдсэн. Москва “Барууны орнуудад Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ амжилтгүй болсныг хүлээн зөвшөөрөх зориг дутаж байна” гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: FINANCIAL TIMES
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу