Баянгол дүүргийн нэгэн оршин суугч байрныхаа тагтнаас галт зэвсгээр буудсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага энэ сарын 3-ны өдрийн 13.05 цагийн үед ирсний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид очсон.

Дээрх байрны хоёрдугаар давхарт оршин суудаг, чөлөөт уран бүтээлч, уран барималч иргэн Ц.Г гэх 55 настай эрэгтэй өөрийн эзэмшлийн “Вепрь” загварын буугаар хоёр удаа буудаж танхайрчээ. Тэрбээр буудсан шалтгаанаа “Дээд давхрын айлууд тагтан дээрээсээ хогоо хаясан учраас хий буудсан” гэж тайлбарласан аж.

Иргэн Ц.Г тухайн үед гэртээ ганцаараа, архи уусан бөгөөд гэр бүлийнхэн нь эзгүй байжээ. Тэрбээр өмнө нь галт зэвсэг ашиглан, танхайрсан зөрчилд холбогдож байсан аж. Түүнийг өнгөрсөн Баасан гаригт суллаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Үүний зэрэгцээ түүний сэтгэцийг шалгах ажиллагаа давхар хийгдэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Энэ галзуу согтуу хулгайчийг бүрэн зэвсэглээд архийг нь ахиухан уулгаад саарал ордонд оруульяа энэ чинь монголыг аврах хүн байна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу