БШУЯ-наас 2022 оны зургаадугаар сараас хойш нийт 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Мөн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 1293 хөтөлбөрийг хүчингүй болгож, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгожээ. 
Гэтэл сүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Мэдээллийн мөрөөр БШУЯ-наас тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй аж.
Мөн ирэх есдүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийх талаар мэдэгдлээ.
Монгол Улс олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог “Times Higher Education” (THE) байгууллагатай хамтран улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажлыг хийж эхэлжээ. Улмаар есдүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааны талаар олон нийтэд мэдээлэх юм байна.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу