“Ардын хүү” нэрээрээ алдаршсан MGL-1 FC холимог тулааны 57 кг жингийн хошой аварга О.Пүрэв агсны эхнэр, хоёр хүүхдийг орон сууцтай болгох аяныг “MGL-1 Fighting Championship” холбооны залуус эхлүүлээд буй.

Тус аяныг дөрвөн өдрийн турш үргэлжлүүлэхэд 36 сая төгрөг цуглуулж чаджээ. Тулаанчид хандивын аянд нэгдсэн хүмүүсийг Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо “MGL-1 Fighting Championship” гишүүнээр бүртгэн баталгаажуулж мэдэгдэх аж.

О.Пүрэв холимог тулааны дэлхийн аварга болох мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шантралгүй зүтгэж, хажуугаар нь эхнэр, хүүхэдтэйгээ байртай болохыг зорьж, худалдаа хийж, хөдөлмөрлөж явсан юм.

                 

А.САЙХАН

1 сэтгэгдэл

  1. bvhel bvten delhiin awragt oroltsood eh orniihoo neriig gargaj bsan tamirchind yuch ogoogvi bhdaa yaahaw dee heden bohchvvddee baidgaa ogdog teneg uls ym aa

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу