Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталжээ.

Энэхүү жишиг аргачлалыг гэмт хэргийн улмаас хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд /хохирогч нас барсан тохиолдолд/ учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход ашиглах аж. 

Аргачлалд тусгаснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийн тав ангилжээ. Үүний хамгийн дээд хэмжээ нь,

  • Гэмт хэргийн хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгоно гэж заасан байна. 

Бусад зэрэглэлийг доорх зургаас харна уу.

(“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-тай ЭНД ДАРЖ танилцана уу.)

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу