2023 оны наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулжээ. Энэ үзүүлэлт тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан аж.

Тодруулбал, бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж амжилттай ажиллажээ.

Оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж, эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлсээр байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, компанийн борлуулалт, худалдан авалт, тээврийн нэгдсэн мэдээллийг ЭНД дарж тогтмол авах боломжтой юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу