Монгол Улсад 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 7-ныг хүртэл 365515 жуулчин иржээ. Өчигдрийн байдлаар 3540 жуулчин ирсэн ба нийт жуулчдын 19.8% буюу 72403-ыг БНСУ-ын жуулчид эзэлж байна. Саяхан болсон Даншиг наадмын үеэр ч мөн 3000 гаруй жуулчин ирсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, ирж буй жуулчдын 40.65 хувийг ОХУ, 19.63 хувийг БНСУ, 16.89 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байгаа ажээ. 

Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос хийсэн судалгаагаар, энэ жилийн наадмын дараа Улаанбаатар хотоос орон нутгийг зорих жуулчдын тоо өмнөх жилүүдээс 12-15 хувийн өсөлттэй буюу 7, 8-р сард нийт 860-883 мянган дотоодын жуулчид Монгол орноор аялж багадаа 211.9-220.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэнэ гэсэн тооцоо гарчээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу