ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин Telegram сувгаараа дамжуулан “АНУ болон Европын утсан хүүхэлдэйнүүдийн хувь заяа үргэлж адилхан төгсдөг. Шоронд хоригдсон, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн хувь заяаг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский давтана” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Вашингтон, Брюсселийн утсан хүүхэлдэйнүүдийн хувь заяа үргэлж нэг янзаар төгсдөг. Тэгж ч тэднээс салдаг”. Саакашвили шоронд хаягдсан хүн. Дараагийнх нь Зеленский” гэж бичсэн байна.

Володин, 2008 оны наймдугаар сарын 8-нд Саакашвили Гүржийн Ерөнхийлөгч байхдаа Өмнөд Осетид халдлага үйлдэхийг тушааж, түүнийг Европын холбоо, НАТО-оос дэмжиж, санхүүжүүлж, зэвсгээр хангаж, армийг сургаж байсныг дурджээ. Улс төрч “Түүх давтагдаж байна, гэхдээ одоо Зеленскийн ээлж” гэж тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Төрийн Думын дарга “Одоо Саакашвили Гүржийн Ерөнхийлөгчийн байхдаа үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө ял эдэлж байна. Зеленскийг ч мөн адил зүйл хүлээж байна” дүгнэжээ.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу