Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар (аймгийн төвөөс зүүн зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км)-т “Гүн” нууранд нэг эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдрийн 15:27 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т (24 настай, эрэгтэй) нуурын усанд сэлэхээр ороод живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна. 

Иргэн Т-гийн цогцсыг мөн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс олж гарган, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу