Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн билээ.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 34 орноос 16 агаарын тээвэрлэгч, 19 чиглэлд нислэг үйлдэж 365,515 жуулчин Монгол Улсад иржээ. 

Энэ оны зуны нислэгийн хувиараар нийт авиа компаниуд УБ-СӨҮЛ-УБ чиглэлд гэхэд долоо хоногт 36-46 удаагийн, Бусаны чиглэлд 6-7 удаагийн нислэг үйлдэж, 500 мянган суудлын нийлүүлэлт хийжээ. Үүний 5000 орчим суудлыг “Аэро Монголиа” ХХК  нийлүүлсэн байна.

Тодруулбал, тус компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлд энэ оны долдугаар сарын 1-нээс анхны нислэгээ эхлүүлснээс хойш долоо хоног бүр гурван удаагийн нислэг үйлдсэн байна. 

Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж буй.

“Аэро Монголиа” ХХК УБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлд нислэг үйлдэж эхэлсний албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа “Welcome to Mongolia” уриан дор БНСУ-ын Сөүл хотод өчигдөр /2023.08.08/ БНСУ-д зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Аэро Монголиа ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Г.Мөнхбаатар, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-ын талаас Инчеон олон Улсын нисэх буудлын Нислэгийн маркетингийн албаны дарга Чой Вон Сок, Жижиг дунд аялал жуулчлалын холбооны 40 гаруй гишүүн болон авиа компанийн гэх мэт нийт 70 гаруй төлөөлөл оролцсон байна.

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Аэро Монголиа” ХХК УБ- СӨҮЛ -УБ-ын чиглэлд нийслэг үйлдэж эхэлснийг тохиолдуулан Монгол орны дөрвөн улирлын аялал жуулчлалын онцлог, байгалийн тогтоц, соёлын хэлхээг илэрхийлсэн “ДӨРВӨН УЛИРАЛ” тоглолтыг толилууллаа.

-“Аэро Монголиа” ХХК УБ-СӨҮЛ-УБ чиглэлд долоо хоногт долоон удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байна-

“Аэро Монголиа” ХХК цаашид долоо хоногт долоон удаагийн нислэг үйлддэг болохоор төлөвлөж эхэлжээ.

Тодруулбал, “Аэро Монголиа” ХХК одоогийн байдлаар Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хоёр агаарын хөлөг, Европын Холбооны  улсуудад  үйлдвэрлэгдсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгүүдээр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Хануй хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. 2023 оны наймдугаар сард 2 дахь А319 хөлгийг авчрахаар ажиллаж байгаа ба УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөж буй аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу