Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж буй. Түүний айлчлал эхлэхэд 22 хоног үлдээд байна.

Ромын Папын төрийн айлчлалын хөтөлбөр гарчээ. Тэрбээр есдүгээр сарын 1-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардана.

Есдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатарын талбайд түүнийг угтан авсны дараа ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ. Дараа нь УИХ-ын дарга, ерөнхий сайд нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхана.

Есдүгээр сарын 4-нд айлчлал өндөрлөж, Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр буцах ажээ.

Айлчлалын хөтөлбөртэй танилцана уу.

Пүрэв гараг, 8 дугаар сарын 31-ний өдөр
18:30 Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
Баасан гараг, 9 дүгээр сарын 1-ний өдөр
10:00 “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ /Угтах ёслол/
Бямба гараг, 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар
09:00 Албан ёсны угтах ёслол /Д.Сүхбаатарын талбай/
09:30 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ /Төрийн ордон/
10:20 Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ /Төрийн ордны “Их Монгол” танхим/
11:00 Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана
11:10 Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана
16:00 Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ /Гэгээн Петр, Паулын сүм/
Ням гараг, 9 дүгээр сарын 3-ны өдөр
10:00 Шашин хоорондын уулзалт хийнэ /Хүн театр/
16:00 Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа /Степпэ Арена/
Даваа гараг, 9 дүгээр сарын 4-ний өдөр
09:30 Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ
“Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно
11:30 Үдэх ёслол
“Чингис хаан” олон улсын нисэх буудал
12:00 Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
17:20 Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу