БНСУ-ын Инчон Самсан хотын цагдаагийн газраас хулгайн хэрэгт сэжиглэгдсэн монгол иргэнийг баривчилсан талаар “Newsis” сайт мэдээлжээ. 

Тодруулбал, монгол иргэн А, орос иргэн Б-тэй хамт Инчон хотын Бүпёнг-гу хотын нэгэн хүнсний дэлгүүрээс шөнийн 00:25 цагт савтай хоол хулгайлжээ. 

Энэ талаар тухайн дэлгүүрийн эзэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид А, Б нарыг тухайн дэлгүүрээс 600 метрийн зайд явж байхад нь зогсоон шалгахад А нь хууль бусаар амьдардаг болох нь тогтоогдсон байна. Иймээс түүнийг баривчлах гэхэд цагдаагийн алба хаагчийг түлхээд, зугтжээ. 

Улмаар цагдаагийн байгууллагаас нэмэлтээр мөрдөгчид дайчлан камерын бичлэг шалгасаар түүнийг олж, баривчилсан аж. 

Эх сурвалж: Newsis

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу