Засгийн газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос бие даан үнэт цаас буюу бонд гаргах зөвшөөрлийг нийслэлд олгосон билээ. Тэгвэл өнөөдөр (2023.08.09) НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад дотоод зах зээлд үнэт цаас гаргах эрхийг олгож, цаашлаад татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг хэлэлцсэн байна.

Бондын эх үүсвэрээр дараах төслийг хэрэгжүүлэхээр тусгаж, нийслэлийн төсөвт тодотгол хийн батлалжээ. 

  • Он дамжин хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг дуусгах санхүүжилтэд 45.8 тэрбум төгрөг,
  • Инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 14.4 тэрбум төгрөг,
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 177.5 тэрбум төгрөг,
  • Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 150 тэрбум төгрөг,
  • Цахилгаан дулаан түгээх сүлжээ, цэвэр, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга барихад 14.3 тэрбум төгрөг,
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн хоёрдугаар ээлжийн барилга угсралтын ажилд 13.2 тэрбум төгрөг,
  • Багануур үйлдвэр технологийн паркийн ерөнхий цахилгаан хангамжийн ажил 1.1 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу