Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Улсын хэмжээнд буй шатахууны нөөцийг мэдээлжээ.
Энэ сарын 3-ны байдлаар 146,899 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,835 тн буюу 23, АИ-92 автобензин 44,638 тн буюу 36, АИ-95 автобензин 3,370 тн буюу 25, ДТ 88,054 тн буюу 35 хоног, онгоцны түлшний 37 хоногийн нөөцтэй байгаа аж.

Улаанбаатар хотод 85,920 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 305 тн, АИ-92 автобензин 28,487 тн буюу 30, АИ-95 автобензин 2,227 тн буюу 31, ДТ 47,923 тн буюу 40 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарснаас хойш 1,439.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 14.7 мян.тн, АИ-92 автобензин 412.2 мян.тн, АИ-95/98 автобензин 11.0 мян.тн, ДТ 804.1 мян.тн, онгоцны түлш 33.6 мян.тн, Жет А-1 30.3 мян.тн, бусад 133.7 мян.тн байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу