“Нүүрсний” гэх хэргээр цагдан хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хоригдох хугацааг дахин нэг сараар сунгажээ.

Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар “нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Ганхуяг нарын найман хүнийг саатуулсан билээ. 

Б.Ганхуягийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо “хөрөнгө оруулалт” нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татсан бөгөөд прокуророос энэ сарын 4-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу