Иргэн та ЭМД-ын шимтгэлээ цаг тухай бүрт нь төлсөнөөр гэнэтийн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм. 
E-Barimt аппликейшнаар ЭМД-ын шимтгэлээ хэрхэн хялбараар төлөх вэ?
Шимтгэл төлөх заавартай танилцана уу.
Алхам 1:
  • Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх.
Алхам2:
  • Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам3:
  •  Даатгуулагчийн төрлөө сонгох.
Алхам4:
  • Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
Алхам5:
  • Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
Алхам6:
  • Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох
Алхам7:
  • Төлбөрийн боломжуудаас сонгох
Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу