ОХУ-ын хилийн боомт, агаарын тээврээр гарах зорчихдоо зайлшгүй мэдүүлэх барааны жагсаалтын талаарх мэдээллийг хүргэе. 

ОХУ-ын хилээр гарах үед дараах барааг зайлшгүй мэдүүлнэ. Үүнд:

-Бэлэн мөнгө, төлбөрийн хэрэгсэл, аяллын чек $10,000*-тай тэнцэх хэмжээний эсхүл түүнээс илүү үнийн дүнтэй

-Төлбөрийн хэрэгсэл (вексель, банкны чек, үнэт цаас)

-Соёлын үнэт зүйлс

-Галт зэвсэг, түүний эд анги, сум

-Эм бэлдмэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар бодис, хортой болон хүчтэй үйлчилгээтэй бодис агуулсан

-Хүний биеийн биологийн материалын дээж сорьц

-Шифр бүхий (криптографик) хэрэгсэл

-Байгалийн эрдэс чулуулаг болон эртний ховор эд өлгийн зүйлс

-Ховордсон амьтан, ургамлын гаралтай эд зүйлс (CITES), зэрлэг амьтан, ургамал

-Ховордсон амьтан, ургамал (“Улаан ном”-д орсон)

-Валют, төлбөрийн хэрэгслийг мэдүүлэхдээ үнийн дүн нь $100,000-аас илүү бол түүний гарал үүслийг нотлох бичиг баримт шаардагдана.

2022.03.02-ны өдрөөс эхлэн $10,000-аас илүү үнийн дүнтэй бэлэн гадаад валют, төлбөрийн хэрэгслийг хилээр гаргахыг хориглосон. Валютын ханшийг тухайн үеийн Оросын Төв банкнаас зарласан ханшаар тооцдог болсныг Гаалийн ерөнхий газраас дахин сануулав.

Барааны үнийн болон жингийн норм хэтрүүлэх, түүнчлэн бэлэн мөнгө болон төлбөрийн хэрэгслийг зохих журмын дагуу мэдүүлэгүй нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу