Лондоны ICE дээр аравдугаар сард нийлүүлэх “Brent” төрлийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ нэгдүгээр сарын 27-ноос хойш анх удаа нэг торх нь 88 ам.доллар давсан байна. Үүний зэрэгцээ есдүгээр сард нийлүүлэх WTI төрлийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 0.52 хувиар өсч, 84.72 ам.долларт хүрчээ.

“XM” брокерийн хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Чаралампос Писсорос “Ройтерс” агентлагт мэдээлэхдээ, газрын тосны үнэ сэргэснийг Саудын Араб, Орос зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтээ дор хаяж нэг сарын турш бууруулах амлалттай холбон тайлбарласан байна.

Саудын Араб өнгөрсөн долоо хоногт сайн дурын үндсэн дээр өдөрт газрын тосны олборлолтоо 1 сая торхоор бууруулах хугацааг есдүгээр сар хүртэл сунгаж байгаагаа зарласан.

Мөн өдөр ОХУ улс газрын тосны экспортын хэмжээгээ бууруулах шийдвэрээ ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлүүлэх нь тодорхой болсон бөгөөд өдөрт 300 мянган торхоор бууруулж экспортлож буй аж. ОХУ наймдугаар сард сайн дурын үндсэн дээр гадаад зах зээлд нийлүүлэх газрын тосны хэмжээгээ өдөрт 500 мянган торхоор бууруулсан билээ.

Эх сурвалж: RBC, TRADING ECONOMICS, ICE
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу