Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн Нарны хороололд түр амьдарч байсан иргэнээс тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн талаар өчигдөр /2023.08.11/ Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн билээ. 

Тухайн иргэнээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн баг шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу хараахан гараагүй байгааг хэлж байсан юм. 

Тэгвэл хариу нь өнгөрсөн шөнийн 23:15 цагт гарчээ. Сэжигтэй тохиолдлын сорьцод ЗӨСҮТ-д хийсэн Молекул биологийн шинжилгээ /PCR/-ээр үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй тул онош үгүйсгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, халдварын тохиолдол батлагдаагүй гэсэн үг юм. 

Сануулахад, тухайн иргэнээр асуумж бөглүүлэхэд 10 хоногийн өмнө тарваганы нэг эрхтнийг түүхийгээр нь идсэн гэсэн байна. Иймд та бүхэн амьтны махыг дутуу болгож идэх, аливаа өвчнийг анагаадаг гэх цуу ярианд автаж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу