Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод тарваган тахлын тохиолдол бүртгэгдээд буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас тарваган тахлын халдвараас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжийг гаргажээ.

  • Тарвага агнахгүй байх;
  • Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
  • Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;
  • Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;
  • Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
  • Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах нь эрсдэлээс хамгаалах хамгийн чухал арга юм.
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандана уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу