Өмнөд Солонгост өнөөдөр (2023.08.11) “Ханун” хар салхи нүүрлэж, тус улс даяар нийт 361 барилга байгууламж, үерийн гамшигт нэрвэгдэж, төсөөлж байснаас харьцангуй бага аюул учруулсан байна. Улмаар хар салхины нөлөө аажмаар суларч буй талаар “Yonhap” агентлаг Баасан гарагт мэдээлэв.

Тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлснээр, “Ханун” хар салхи Баасан гарагийн өглөөний 06:00 цагийн орчимд Хойд Солонгосын нийслэл Пёньян орчмын нутгийг дайран өнгөрсөн байна.

БНСУ-ын Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штаб (CDSCH)-аас мэдээлснээр, хар салхины улмаас үер бууж, барилга байгууламжууд сүйдэж, хөрсний гулгалт үүсч, тээврийн хэрэгслүүд саатаж, сургуулиуд хаагдсан ч хүний ​​амь нас эрсдээгүй ажээ.

Тус штаб “Өглөөний 06:00 цагийн байдлаар хар салхинд нэрвэгдсэн 361 барилга, байгууламжийн 184 нь төрийн, 177 нь хувийн хэвшлийн байгууллагуудынх аж. Тэдгээрийн дийлэнх нь зүүн өмнөд бүсэд буюу далайн хар салхи “буух цэг”-ийн ойролцоо буюу зүүн эргийн бүс нутаг төвлөрсөн байжээ.

Хар салхины улмаас нийт 15862 хүнийг нүүлгэн шилжүүлж, одоогийн байдлаар 9741 хүн гэртээ буцаж ирээд байгаа аж. Голдуу зүүн өмнөд бүсийн 680 орчим зам үер, хөрсний гулгалтын улмаас хаагдаж, далайн 24 чиглэл хаалттай хэвээр байгаа аж. Баасан гаригт нислэг нэмж цуцлагдаагүй байна.

Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар, “Ханун” хар салхи Өмнөд Солонгосын өмнөд эрэгт хүрч, хүчтэй аадар бороо орж, цагт 50 км цагийн хурдтай салхилжээ. Өнгөрсөн Пүрэв гаригт хүчтэй салхины мэдээллийн дагуу тус улсад нийт 450 гаруй нислэг цуцлагдсан байна.

Сөүл хот орчимд цагт 27 км цагийн хурдтай салхилж, аадар бороо орж буй юм байна. Өмнөд Солонгосын цаг уурын албанаас 21.00 цаг орчимд салхины эрч ширүүсэж, цагт 50 км хүрэх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: YONHAP 
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу