Америкийн хэвлэл мэдээлэл Уолт Дисней компани зардлаа бууруулах, стратегийн бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөний хүрээнд дэлхийн хэмжээнд 7000 ажилтнаа цомхотгно гэж 8-ны өдөр зарласан. Энэ нь нийт ажилчдын гурав орчим хувийг эзэлж байна.Диснейн гүйцэтгэх захирал Роберт Айгер өнгөрсөн арваннэгдүгээр сард ажилдаа буцаж ирснээс хойш хийсэн томоохон өөрчлөлт нь энэ юм. Тэрбээр “Компани зардлаа 5.5 тэрбум ам.доллараар бууруулахаар төлөвлөж байна”. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний байдлаар Дисней дэлхийн хэмжээнд нийт 220 мянга орчим ажилтантай байсан бөгөөд үүний 166 мянга нь АНУ-д байдаг.

Дисней мөн 8-ны өдөр санхүүгийн хамгийн сүүлийн тайлангаа нийтлэв. 2022 оны дөрөвдүгээр улиралд тус компани 23.51 тэрбум ам.долларын орлого олж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн бол 1.28 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, өнгөрсөн оны мөн үеэс 180 сая ам.доллараар өссөн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу