Ираны өмнөд хэсэгт орших Шираз хотын шиит шашны бунханд Ням гарагт зэвсэгт халдлага болсны улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн шархаджээ.

“Орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд нэгэн зэвсэгт этгээд ариун бунханд орж ирэн, гал нээсэн этгээдийг баривчилсан. Халдлагын улмаас нэг хүн амиа алдлаа” гэж Фарс мужийн захирагч Мохаммад Хади Имание мэдээлсэн байна.

Халдлагад ариун сүмийн хоёр ажилчин, хоёр мөргөлчин өртөж, долоон хүн шархадсан бөгөөд ойр орчмын дэлгүүрүүдийг хаажээ. Тус улсын телевизийн мэдээлснээр, сүм хийдүүдийг хамгаалалтын албаныхан бүсэлсэн байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу